Монгол Улс цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн боллоо

Огноо: 2016-04-20 10:30:36

Мэдээллийн технологийн дэвшлийн давуу тал, үр шимийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүртээх, төрийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Цахим гарын үсэг”-ийн нээлт өнөөдөр МТҮП-ийн 302 тоот танхимд болж, нээлтээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн бүх нийтийг компьютержүүлэх, интернэт холболтыг Монгол улс даяар хүртээмжтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр Монгол улсын 2 сая гаруй иргэн интернэтийг өдөр тутам хэрэглээндээ ашиглаж байна.

Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган цахим орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхэлсэн.

Энэхүү хэрэгцээг хангахын тулд олон улсад “Цахим гарын үсэг”-ийг ашигладаг ба  ингэснээр мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эх сурвалжийг тогтоох зэрэг олон боломжууд бүрдэж өгдөг байна.

“Цахим гарын үсэг”-ийн тухай хуулийг 2011 оны 12 сард УИХ-аас батлан гаргасан бөгөөд Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар /МТШХХГ/-аас хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тоон гарын үсгийн талаарх баримтлах бодлогыг баталж, үндэсний нийтийн  түлхүүрийн дэд бүтцийг  Үндэсний дата төв /ҮДТ/-д тулгуурлан бий болгосон юм.

МТШХХГ-аас “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 33 зүйлд заасан эрхийн хүрээнд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн инкубатор компаниудаас 2005 оны “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч байсан “Интерактив” ХХК  болон “СССК” ХХК нарын түншлэлд олгосон бөгөөд  уг түншлэл нь хамтран өөрийн дэд бүтцийг байгуулан өнөөдөр  “Монпасс СA” нэрийн дор цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

Ийнхүү цахим гарын үсэг ажиллаж эхэлснээр Монгол Улсын Засгийн Газраас иргэдэд үзүүлдэг 167 үйлчилгээг онлайнаар бүрэн авах боломж бүрдэнэ гэдгийг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тус арга хэмжээний нээлтийн үеэр хэллээ.


Тэрбээр “Иргэн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга дарах зэрэг үйл ажиллагааг хөнгөвчилнө. Мөн төрийн болон бизнесийн олон төрлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг олон давуу тал бий болох юм.

Энэхүү үйлчилгээ мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, түүний давуу талыг ашиглаж, бодит хэмнэлт гаргах боломжийг олгож байгаа нэг жишээ. Өмнө нь банкны салбар дээр очиж, дараалал хүлээх эсвэл банкны өөрт ойр салбарыг хайж явдаг байсан бол одоо гар утас мөн цахим сүлжээгээр бүх гүйлгээгээ хийж байна. Ингэснээр багадаа 5-10 минут хэмнэж байна. Энэ бол мэдээллийн технологийн үр ашиг. Энэхүү үр ашгийг улам бүр дээшлүүлэх боломж нь “Цахим гарын үсэг” юм хэмээн онцлон хэллээ.

Тоон гарын үсгийн гэрчилгээг иргэдэд Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгоно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх дээр нь тоон гарын үсгийг бичих юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд Гааль татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгох юм байна.

Эх сурвалж: www.itpark.mn

 

Relying Parties

MonPass CA certificates can be used and relied in any online or offline applications. The organization (or Individual) using such application is termed as Relying Party. The application can be an online application hosted on a web server, or offline desktop application, or third party applications like Adobe PDF reader, etc. All such applications are expected to make necessary CRL check, in addition to validating the trust chain, the expiry and the subject details of the certificate. All Relying parties are bound by Relying Party Terms & Conditions, as defined in MonPass CA Certification Practice Statement. It is recommended that, all Relying Parties shall register with Mon Pass CA by providing the organization details along with Administrative and Technical person contact information. All Relying Party registrations or technical queries shall be sent to info@monpass.mn .