Цахим гарын үсэг нэвтэрнэ

Огноо: 2016-04-19 10:37:11

Монгол Улс цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Цахим гарын үсгийн нээлтийн ажиллагаа Мэдээллийн технологийн үндэсний паркт болсон юм. Монгол Улсын иргэд цахим гарын үсэг хэрэглэх техникийн болон эрхзүйн орчин бүрдсэн учраас ирэх сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Цахим гарын үсэг гэдгийг энгийнээр тайлбарлая. Та аливаа үйлчилгээ авахдаа заавал өөрийн биеэр очиж, гарын үсэг зурахын оронд онлайнаар баталгаат гарын үсгээ явуулах боломж гэсэн үг юм.

Цахим гарын үсгийн ажлыг “Монпасс Са” компани хэрэгжүүлж байгаа юм. Тус компанийн зүгээс цахим гарын үсгийг нэвтрүүлэхэд бүх зүйл бэлэн болсон гэдгийг дурдлаа.

Тоон гарын үсгийн гэрчилгээг иргэдэд Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгоно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх дээр нь тоон гарын үсгийг бичих юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд Гааль татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгох юм байна.


Эхний ээлжид цахим гарын үсгээр Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.

Энэ үеэр Бүртгэл статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан “Манай байгууллагын хувьд Улаанбаатарт тоон гарын үсгийг иргэний цахим үнэмлэх дээр бичих ажлыг эхэлнэ. Цаашлаад аймгуудад үргэлжилнэ. Иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байлгах үүднээс сум, хорооны түвшинд энэ ажлыг зохион байгуулах хэтийн төлөвлөгөөтэй байна” гэв.

Тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтрүүлэх Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын ерөнхий газрын хувьд сар бүр ажил олгогч, ажилтнуудтай холбоотой мэдээллийг цахимаар өгдөг. Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр цахимаар өгдөг дээрх мэдээллүүд албан ёсных болно гэсэн үг. Мөн ажилтнууд биеэрээ ирж цаасаар материал өгөх шаардлагагүй болно. Мөн нийгмийн даатгалын байгууллагад эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг дөрвөн сая гаруй иргэний мэдээллийг авдаг. Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр иргэдийн дээрх мэдээллийг ч гэсэн албан ёсных болгож баталгаажуулж байна гэсэн үг юм.”

Иргэдэд олгох тоон гарын үсгийн гэрчилгээг нэг жилийн хугацаатайгаар 5000 төгрөгөөр авах юм байна. Харин бизнесийн байгууллагын тоон гарын үсгийн гэрчилгээ 40 мянган төгрөг, бусад нарийвчилсан төрлүүд нь 60-230 мянган төгрөгийн хооронд үнэтэйгээр олгохоор болжээ

Эх сурвалж: www.news.mn

Relying Parties

MonPass CA certificates can be used and relied in any online or offline applications. The organization (or Individual) using such application is termed as Relying Party. The application can be an online application hosted on a web server, or offline desktop application, or third party applications like Adobe PDF reader, etc. All such applications are expected to make necessary CRL check, in addition to validating the trust chain, the expiry and the subject details of the certificate. All Relying parties are bound by Relying Party Terms & Conditions, as defined in MonPass CA Certification Practice Statement. It is recommended that, all Relying Parties shall register with Mon Pass CA by providing the organization details along with Administrative and Technical person contact information. All Relying Party registrations or technical queries shall be sent to info@monpass.mn .