Цахим орчинд тоон гарын үсэг ашиглах боломж бүрдэв

Огноо: 2016-04-18 12:12:15

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/-т иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож, түүний хэрэглээг түгээхэд бэлэн болсон талаар мэдээлэл хийв.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан. МТШХХГ-аас уг хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу “Интерактив ХХК” болон “СССК ХХК”-ийн түншлэлд олгосон. Уг түншлэл нь өөрийн дэд бүтцийг байгуулж өнөөдөр “Монпасс” нэрийн дор Монгол Улсын зах зээлд уг үйлчилгээгээ танилцуулж байна.

Мэдээллийн технологийн дэвшлийн давуу тал, үр шимийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүргэх зорилгоор Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирсэний үр дүнд өнөөдөр манай улсын 2 сая гаруй иргэн интернэтийг өдөр тутам ашиглах болов.

Өнөөдөр интернэт буюу цахим орчинд иргэд, хуулийн этгээд нь төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх, илгээх, хүлээн авах үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүссэн юм. Эдгээр хэрэгцээг хангахад хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ олон асуудлыг тоон гарын үсэг, түүний гэрчилгээ найдвартай шийдвэрлэж чаддаг учир дэлхий нийтээр үүнийг шилдэг шийдэл хэмээн үзэж байна.

Тоон гарын үсгийг Монолд нутагшуулах зорилгоор МТШХХГ-аас 2011 онд “Цахим гарын үсгийн тухай” хуулийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тоон гарын үсгийн талаар баримтлах бодлогыг батал, үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийг Үндэсний дата төвд тулгуурлаж бий болгосон. Мөн ХХЗХ-ноос “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн нийтлэг журам”-ыг баталснаар Монгол Улсад цахим гарын үсгийг түгээх, ашиглах эрх зүйн орчин ийнхүү бүрдсэн юм.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж тоон гарын үсгийг эзэмшсэнээр тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах, төрийн болон бизнесийн онлайн үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө хөдөлбөргүй таниулж нэвтрэх, төр, бизнесийн олон төрлийн үйлчилгээг онлайн орчинд авах, дамжуулж буй өгөгдөл, мэдээллээ найдвартай шифрлэн нууцлах зэрэг олон давуу талтай. Мөн хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх, хостын болон вебийн кодыг баталгаажуулах боломжтой.

“МонПасс CA” нь тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгжид тодорхой нэгжээр дамжуулан олгож эхэлнэ. Тухайлбал, иргэнд УБСЕГ-ын Улаанбаатар дахь салбар нэгжүүдээр олгоно. МонПасс гэрчилгээжүүлэх байгууллагын олгосон тоон гарын үсэг, гэрчилгээг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас олон үйлчилгээг авах юм.

Тодруулбал ЗТЯ, ЦЕГ-ын лицензийн төв, НДЕГ, НХҮЕГ-аас төрийн үйлчилгээний цахим системийн үйлчилгээг авч эхлэх бол Худалдан авах ажиллагааны газар, Гааль, татварын ерөнхий газар, НДЕГ-аас 2016 оны зургадугаар сарын 1-нээс төрийн цахим худалдан авалт, Цахим татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим системийн үйлчилгээг авах юм.

Иргэнийг таньж баталгаажуулах, тоон гарын үсэг зурах гэрчилгээний үнэ нь жилийн 5000 төгрөг, Төрийн албан хаагчийн тоон гарын үсэг үнэгүй байна.

Эх сурвалж : www.montsame.mn

Relying Parties

MonPass CA certificates can be used and relied in any online or offline applications. The organization (or Individual) using such application is termed as Relying Party. The application can be an online application hosted on a web server, or offline desktop application, or third party applications like Adobe PDF reader, etc. All such applications are expected to make necessary CRL check, in addition to validating the trust chain, the expiry and the subject details of the certificate. All Relying parties are bound by Relying Party Terms & Conditions, as defined in MonPass CA Certification Practice Statement. It is recommended that, all Relying Parties shall register with Mon Pass CA by providing the organization details along with Administrative and Technical person contact information. All Relying Party registrations or technical queries shall be sent to info@monpass.mn .